Тэнгэрийн бүсгүй : Нүцгэн унтдаг бол…

Нүцгэн унтдаг бол…

Хүний зан чанарыг хөнжилдөө ямар хувцастай унтдагаар нь тодорхойлж болдог аж. Эмэгтэйчүүдийн хувьд: Унтлагын хувцастай унтдаг бол: Мэдрэмтгий, зөөлөн, мөрөөдөх дуртай, дандаа шинийг санаачилдаг. Амьдралдаа хайртай, зан араншингийн хувьд их тайван, үргэлж тэмүүлэлтэй байдаг. Унтлагын зөөлөн хувцастай унтдаг бол: Ойр тойрныхон болон бусдад их халамжтай, аливаа ажлыг уриалах их дуртай, инээмтгий боловч их туршлагатай, агаарт амрах дуртай. Шөнийн богинохон болоод дэрэвгэр хувцастай унтдаг бол: Эмэгтэй хүний зан чанар давамгайлсан эрхлэх, хайрлуулж халамжлуулах дуртай. Тод гэрэлд оройн хоол идэх дуртай. Хүүхдийн юм шиг дотуур хувцастай унтдаг бол: Халуун сэтгэлтэй, бусдаас илүү даруухан, хайртай хүнээ үргэлж халамжлахыг хүсдэг. Футболк болон майктай унтдаг бол: Сайхан сэтгэлтэй, өөдрөг үзэлтэй, хүнтэй амархан нөхөрлөж чаддаг боловч амархан салдаг муу зантай. Нүцгэн унтдаг эмэгтэй бол: Чөлөөт сэтгэлтэй нэгэн. Хэнээс ч хамаарахгүй, мэдрэмтгий. Хэний ч сэтгэлд амархан хариу өгдөг түс тас зантай нэгэн байдаг аж. Эрчүүдийн хувьд: Унтлагын хувцастай унтдаг эр хүн: Юугаа ч нуудаггүй, хоёр нүүр гаргадаггүй. Мөн хэлсэн нь бол хэлсэндээ хүрдэг. Ажилдаа их дуртай ба хотын захад амьдрах сонирхолтой. Дотуур өмдтэйгөө унтдаг эр хүн: Амьдралын жижиг сажиг юманд нямбайлах дуртай. Ойр дотныхон болон нөхөддөө их анхаарал тавьдаг. Зөөлөн сэтгэлтэй, халамжтай, эелдэг, хэний төрсөн өдөрт баяр хүргэхээ мартдаггүй. Урт унтлагын хувцастай унтдаг эр хүн: Маш их туршлагатай, өөртөө их хайртай. Хүний юманд хошуу дүрж сонирхдоггүй, хувиа бодсон, өөрийнхөө төлөө юу ч хийхээс буцахгүй. Цамцтай юм уу, футболктой унтдаг эр хүн: Маш залхуу, чанга хэлэхийг ч тоохгүй, амьдралын хэрэгцээг сонирхдоггүй, мөн ойлгодог ч үгүй нэгэн. Чармай нүцгэн унтдаг эр хүн: Маш их мөрөөдөмтгий, их уран бүтээлч, шантрашгүй зүтгэгч, эвгүй байдгаас өөрийгөө амархан гаргаж чаддаг.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)