Тэнгэрийн бүсгүй : Клиник үхлээр үхээд буцаж амьдарсан залуугын амиа хорлохоосоо өмнө бичиж үлдээсэн тэмдэглэл
Би амласан ёсоороо та бүхэнд болсон явалуудаа хүргэж байнаа энэ үнэхээр аймшигтай сэтгэл сэртгийлгэх зүйл болсон байна. Бараг хүнийг сүнснүүд алдагийн бишүү би лав тэгэж ойлголоо үнэхээр аймар юмаа. Сэтгэгдэлээ бичихээ мартав. Өөрийгөө Цолмонтуяа гэж таинлцуулсан нэг эмэгтэй бидэнд хандсан бөгөөд тэрбээр "Дүү минь хоёр жилийн өмнө 20 настайдаа амиа хорлочихсон юм. Гэхдээ амиа хорлохоосоо нэг сарын өмнө найзтайгаа халтууранд явж байгаад аваарьт орж гурав хоног ухаангүй байгаад боссон. Тэгээд тэрнээс хойш их л сонин болчихсон. Юм бол "Би тийм ч юм үзлээ, нэг тмйи аймаар хүн тэнд байна" гээд л яриад байдаг байсан. бид нар ерөөсөө тоодоггүй байсан чинь нэг өдөр өөрийгөө хорлочихсон. Т эр үед бид нар муу дүүгээ сэтгэл мэдрэлийн эмчид үзүүлдэг байж, яагаад тийм сонин юм яриад байдаг байсан юм бол гэж ярилцаад л өнгөрсөн. Гэтэл саяхан би америкийн эрдэмтэн сүнс судлаач Корнер гдээг хүний номыг уншаад нэг л сонин болчихлоо. тэр хүний бичсэнээр бол удаан хугацаагаар ухаангүй түр зуур үхлийн /клиник үхэл/ байдалтай байсан хүмүүс сэргэснийхээ дараа элдэв хий юм харах чадвартай болдог. Ийм тохиолдолд клиник үхлээр үхээд буцаж амьдарсн хүмүүст олон байдаг гэсэн байна. Тэгээд би дүү мьн тийм чадвартай болчихсон байсан юм боловуу гэж бодсон. юмыг яаж мэдэхэв дүүтэй минь ижил байдалд орсон хүн байвал айж зоволгүй байгаасай дүү шиг минь амиа хорлочих вий гэх үүднээс та нарт хандаж дүүгийнхээ бичиж тэмдэглэсэн зүйлийг өгч байгаа юм" гээд дүүгийнхээ тэмдэглэл болох нимгэн дэвтрийг өгсөн юм. Ингээд түүний дүү Цогтын /нэрийг товчлов/ амиа хорлохоосоо өмнө бичиж үлдээсэн тэмдэглэлийг сийрүүлье. 2001 оны 6-р сарын 11-ны өдөр. Намайг нүдээ нээгээд хартал яг дээр минь гэрвэн том ногоон гэрэл байлаа. Толгойгоо хөдөлгөх гэсэн чинь аймаар хөндүүрлэж өвдөөд их хэцүү байлаа. Арай хийж хажуу тийшээ хартал миний өмнө нэг эмэгтэй хүн сууж байна. "Тэр надруу харснаа "Эмчээ, нөгөөдөх чинь ухаан орчихсон" гэж хэлээд цааш эргэх нь надад нэг л бүдэг бадаг сонсдлоо. Энэ зуур би юу болсон билээ гээд бодтол Батжаргал бид хоёрын машиныг нэг хар эксель ирээд мөргөж байсан санагдлаа. Тэр бүхнийг санангуутаа би өөрийгөө осолд ороод эмнэлэгт ирсэн юм байна гэж мэдсэн. Удаа ч үгүй хоёр гурван эмч ирээд намайг үзлээ. Даралт үзэх шиг боллоо. Нүд ам онгйгож харлаа. Тэгсэн чинь аав ээж хоёр минь бас ороод ирлээ. Миний бие их муу байгаа бололтой, хүмүүс шивнэлдэж яриад ээж минь уйлаад байх юм. Гурав хоногийн дараа би арайхийж өндийлөө. Эргэн тойрноо харсан чинь миний хажуугийн орон дээр нэг залуу хэвтэж байлаа. Тэгтэл тэрэнтэй хамт бас нэг хүн хэвтэж байлаа. Би түүнийг сахиж байгаа хүн юи байна гэж бодлоо. Тэгээд жаахан байзнаж байгаад хартал нөгөө залуугийн дээрээс нөгөө хүн тонгойчихсон харж байна. Их муухай хуруу гартай нүдэнд хүйтэн хүн юмаа.Тэр хүн удаан харж байснаа буцаад хэвтлээ. Тэгснээ дахиад өндийгөөд нөгөө залуу руу хараад эхэлсэн. Ийи маягтай зөндөө удлаа. Би гайхаад хараад л байв. Тэгсэн чинь шөнийн 12-ын тарианы дараа нөгөө залуу чинь өднийн сууж байснаа гэнэт орон дуураа уначихлаа. Тэгтэл яг энэ үед нөгөө муухай хүн чинь ханцуйгаа шамлаад залуугийн цээжин дээр гарч суугаад багалзуурдаад эхэлсэн. Би босч чадахгүй болохоор сувилагчийг дуудаад ориллоо. Хүн ирдэггүй ээ. Нөгөө залуу чинь татвалзаад царай нь хөхрөөд аймаар болчихсон харин нөгөөдөх нь бүр цээжин дээр нь үсчээд багалзуурдаад байх юм. Би "Та болиоч яаж байгаа юм бэ" гэр орилсон чинь сувилагч гүйн орж ирээд нөгөө залууг харснаа "Хүүе ээ нааш ир" гээд гараад гүйсэн. Яг энэ үед нөгөө муухай хүний хоёр гар нь бугуйгаа хүртэл нил цус болчихсон өрөөн дотуур гүйгээд юм юманд цусаа нялаад яваад байлаа. Би ёстой үхтлээ айсан. Эмч нар орж ирэн нөгөө залууг үзсэнээ ортой нь түрээд аваад явчихлаа. Нөгөө муухай хүн ч дагаад явчихсан. Тэгэхээр нь би өрөөнд үлдсэн жижүүрийн сувилагчид "Тэр гар нь цус болчихсон хүн саяын залууг багалзуурдаад аймаар юм боллоо". гэсэн чинь тоосонгүй. Долоо хоногийн дараа би энгийн тасагт шилжлээ. Гурав дөрвөн хүнтэй өрөө байлаа. Бүгдээрээ л орондоо хэвтэж байв. Харин цонхны наад талын өвгөний орон дээр нэг настайвтар авгай сууж байлаа. Хүмүүс орж гараад л нөгөө хүн суугаад л байлаа. Намайг тэр авгай руу харахаар л тэр хүн надруу хараад байх юм. Тэгснээ тэр орой болох үед надруу ойртон ирснээ "Маргааш тэр хүнийг эндээс явахаар би байрандаа очноо" гэснээ буцаад суучихав. Би жаахан гайхаад намайг үзсэн эмчид хэлвэл "Сайхан амар тийм юм байхгүй ямар ч хүн байхгүй байна" гэчихээд явчихлаа. Тэгтэл ч маргааш нь нөгөө өвгөн мэс заслаа даалгүй нас барчихсан. Харин нөгөө сууж байсан авгай нь тэр өвөөг яг нас бармөгц гэнэт замхраад алга болчихсон. Би эмнэлэгт 20 хоноод гарлаа. Гадаа ямар гоё юм бэ,мод нөгөөрөөд ёстой гоё болчихсон байв.Гэртээ гурав хоног хэвтээд байрныхаа подвалийн снукер биллард руу орлоо. Тэнд орой болтол тоглоод гарах гэж байтал тэнд байсан нэг өвгөнийг тас хар царайтай нэг хүүхэн яах ийхийн зуургүй урт оосроор оосорлоод боогоод унагчихлаа. Өвгөний ам хамраас цус олгойдоод пидхийгээд л явчихсан. Би үхтлээ айсан Хүмүүс өвгөн дээр овооронбөөн юм боллоо. Тэгсэн чинь нөгөө хүүхэн чинь өвгөнийг хүзүүгээр нь оосорлоод чирчихсэн гараад явж байна. Би "Тэр хүүхэн өвгөнийг чирээд явчихлаа" гээд орилсон чинь хүмүүс надруу аймаар харсан. Тэгтэл нөгөө өвгөн газар хэвтэж байсан. Маргааш нь манай байрны нэг эмээ "Хөөрхий Шийтэр өгчигдөр орой цус харвачихсан байна. Бараг нас барсан юм байх" гэлээ Надад үнэхээр аймар санагдаж байна. Би ер нь юу хараад байгаа юм бол. Зүгээр боолох боловуу. Ээжид хэлсэн чинь тоохгүй байна. 2001 оны 6-р сарын 14. Өчигдөр шөнө намайг унтаж байсан чинь цонхны цаана том аалз шиг юм зүүгдчихсэн байлаа. Би гайхаад очоод харсан чинь дээшээ авираад явчихлаа. Юу юм бол. Их л том амьтан байсандаа... 2001оны 6-р сарын 15. Өнөөдөр манай дээд талын айлд аймаар муухай орилоон чарлаан боллоо. Би гүйгээд гартал манай дээд талын айлын Түмэннаст гуайг нэг хүн чирээд шатаар буугаад ирлээ. Шат нил цус болчихсон Түмэннаст гуай надруу сарвайгаад уйлаад орилоод байх юм. Ямар аймаар юм бэ. Авгай нь шатаар дээшээ өгсөөд нөхрөө тоохгүй цусан дээгүүр гишгээд явчихлаа. Түүний тэмдэглэл ингээд дууссан байгаа бөгөөд Тэрбээр 2001 оны 6-р сарын 18-нд есөн давхараас үсэрч амиа хорлосон юм байна. Хэрвээ тэр залуу үнэхээр харсан зүйлээ бичиж тэмдэглэсэн бол энэ үнэхээр сонирхолтой зүйл бололтой. Гэвч осол аваарийн улмаас тархиндаа гэмтэл аваад хий юм хардаг болсон байж ч болох. Гэхдээ л түүний тэмдэглэлд нэр дурьдагдсан тэдгээр хүмүүс үнэхээр на барсан болохыг эгч нь батлан хэлсэн юм.
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

sda,lalar,gichii,
elisa (зочин)

ene uneheer unen bj magadgui zuil bna gehdee minii 1 sonijhol bol ene taliiin zohiol unshih durtai nyamhuyagaa herwee ene talaar ahiad blog gargaval my email ruu ywuulj boloh uu bi ch gesen unshsan zuilee bichne gj bdj bgaa nad ruu ywnnlna gj naidlaa shuu

odgerel (зочин)

ene uneheer aimaar ym aa iim humuus setgel sanaanii hymralaas bolood amia horlodog tegeed iimerhuu humuusiig niigem gaduurhdag ym bnlee uneheer aimaar

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)