Тэнгэрийн бүсгүй : Миний дайчин найз бүсгүй

Миний дайчин найз бүсгүй

Итгэлтэй, танаас хэзээ ч урвахгүй найз бүсгүйтэй байна гэдэг бол маш их аз завшаан. Гэхдээ тийм найз бүсгүй эрж хайх явцдаа бид зөндөө алдаа эндэгдэл гаргаж, хүмүүст итгэл алдарч, урам хугардаг. Харин хүнийг төрсөн гарагаар нь үерхэж нөхөрлөж, итгэл даах эсэхийг нь тодорхойлж болдог байна. Даваа гаригт төрөгсөд – Энэ өдөр төрсөн эмэгтэйчүүд нөхөрсөг, бусдад их нээлттэй байж чаддаг хүмүүс. Тэдний танилын хүрээ өргөн ч жинхэнэ найз нөхөд хуруу дарам. “Даваа гаригийн хүүхдүүд” жинхэнэ үнэнч үерхэл нөхөрлөлийг үнэлж чаддаг. Найз нөхдөд нь асуудал тулгарсан үед шөнийн 3 цаг болж байсан ч туслахаар очиход хэзээд бэлэн байдаг. Мягмар гаригт төрөгсөд – Энэ өдөр төрөгсөд их зожиг ганцаардмал хүмүүс учраас найз нөхдөө сонгохдоо хойрго ханддаг. Тэд шинэ хүмүүст удаан дасаж, харин хэн нэгэн таалагдаж өөрийн ертөнцөд хүлээн авсан л юм бол үүрд хамт байдаг. Тэд хий хоосон амлаж, хүч заваа дэмий үрэлгүй хүнд хэцүү үед нь туслахыг илүүд үздэг. Тэд нөхөрлөлдөө үнэнч байж хуурамч байхыг үзэн яддаг. Урвалт, алдааг хэзээ ч уучилдаггүй учраас амьдралаасаа үүрд арчин хаядаг. Лхагва гаригт төрөгсөд – Тэд хүмүүсийг хөгжөөж, нөхөрсөг найрсаг уур амьсгал бүрдүүлж чаддаг. Гэхдээ үнэн хэрэгтээ “лхагва гаригийн хүүхдүүд” их ганцаардмал, амархан гомдомтгой, эмзэг сэтгэлтэй. Хэрэв тэд хэн нэгэнд итгэвэл үүрдийн найз болж чаддаг. Тэд найзуудтайгаа хэрэлдэж маргалдаж тэр бүү хэл харьцаагаа тасалсан ч хэзээд тэднийг найзаа хэмээн хүлээн зөвшөөрсөн хэвээр үлддэг. Пүрэв гаригт төрөгсөд – Энэ өдөр төрөгсөд найз нөхдийнхөө нууцыг хадгалж чаддаг, хэнд ч ам алддаггүй хүмүүс. Гэхдээ өөрийн нууцыг хэнд ч итгэж ярьдаггүй дотроо хадгалдаг хүмүүс. Хэдий тийм ч амьдралд өөдрөгөөр хандаж, олон найз нөхөддөө асуудал бэрхшээлээ шийдэхэд нь дуртайяа тусалдаг. Баасан гаригт төрөгсөд – Энэ хатагтай нар бусадтай хэл амаа амархан ололцдог. Бусадтай амархан танилцдаг ч мөн хурдан нэгийг нөгөөгөөр сольдог. Олон жилийн тууштай нөхөрлөл тэдэнд байхгүй ч үүндээ огтхон ч санаа зовдоггүй. Бямба гаригт төрөгсөд – Бямба гаригт энэ хорвоод мэндлэгсэд найз нөхөд, танилууддаа бүгдэд нь санаа тавьдаг. Зарим нэг “бямба гаригийн бүсгүйчүүдийн” хэт их асрамж, нойтон хамуу шиг зангийн цаана үнэнч, нөхөрлөлөөсөө хэзээ ч урвахгүй нандин чанар нуугдаж байдаг. Ням гаригт төрөгсөд – “Ням гаригийн хүүхдүүд” олон хүн цугласан газраас зайлсхийж ганцаар байхыг эрхэмлэдэг. Найз нөхдөө маш нарийн болзолтойгоор үүрдийн нөхөрлөл гэж итгэсэн цагтаа л сонгодог. Тэд найз нөхөд цөөнтэй ч нэг нөхөрлөсөн л бол тэднийг салгахад бэрх.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)