Тэнгэрийн бүсгүй : Хорвоо дэндүү давчуу агаад ах дүү хоёрын учирсан эмгэнэлт түүх
Хяруу унасан намрын үүрээр Төрөө Сувдаагаа тэврэн зүүд нойрондоо умбан нойрсоно. Хүүхэд мэт үнэгчлэн унтах Төрөөгийн үсийг илбэн үнэртэх зуураа Сувдаа -Миний хайрт ямар сайхан юм бэ дээ гэж шивнэх төдийхөн өөртөө хэлээд инээмсэглэн эртхэн босоод харья гэвч хайртдаа хорогдоод түүнийгээ сэрээчихвий гэж эмээсээр элдвийг бодон хэвтэнэ. Төрөөтэй анх нэг сургуульд орсон цагаасаа бие биедээ хайртай болж, ийнхүү хамт байсаар хоёр жил боллоо. Нэг гэрт орж хамтдаа амьдаръя гэсэн ч арай эрт болохоор нэг мөсөн сургуулиа төгсөөд гэрлэхээр болж ахиад хоёр жилийг хүлээх л үлдлээ. Удахгүй Төрөөдөө хөөрхөн хүү төрүүлж өгнөө гэж бодон хэвтэж байтал Төрөө сэрлээ. Сувдаа түүний цээжээр тэврэн -Миний хайрт сайхан амрав уу?Би чамайг сэрэхийг хүлээгээд л хэвтэж байлаа хэмээн эрхлэн Төрөөгийн цээжинд улам наалдан тэврэхэд Төрөө нүдээ нухлан эвшээж нойроо сэргээн Сувдааг үнсэн -Чи тэгээд намайг унтаж байхыг хараад л хэвтэж байв уу? гэж Сувдаагийн духан дээр зөөлөн үнсэн асуухад Сувдаа Төрөөг унтаж байхад бодож байсан бодлоо үргэлжлүүлэн түүнээс -Хоёулаа гэрлэхээрээ хэдэн хүүхэдтэй болох вэ? Миний бодлоор гурван хүүхэдтэй болвол ямар вэ? гэхэд Төрөө түүнийг хараад -Ямар цөөхөн юм бэ? би л лав зургаан хүүхэдтэй болно гэж инээхэд Сувдаа -За за би чинийхээ хүссэнээр л гаргаж өгье. Харин одоо харихгүй бол болохгүй нь гэсээр өндийлөө. Сувдаагийн хувцсаа өмсөж байхыг харж хэвтсэн Төрөө -Би маргааш хичээлдээ явахгүй шүү. Чи манай багшид хэлчихээрэй гэхэд Сувдаа эргэж харан -Яагаад явахгүй гэж. Дөнгөж хичээл ороод удаагүй байхад тасалж болж байгаа юм уу? гэхэд Төрөө нүдээ нухлан -Чи мэднэ ш дээ. Шинээр ирсэн нөгөө галзуу охин намайг зүгээр явуулахгүй юм. Бүр залхаж гүйцлээ. Ёстой нэг сонин охин. гэхэд Сувдаа инээмсэглэн -Өө нөгөө охин уу? тэрнийг Заяа гэдэг билүү. Нээрэн их галзуу охин байна лээ. Яахав дээ миний хайрт тоохгүй л байхгүй юу даа.Тэрнээс болж хичээлээ тасална гэдэг чинь юу гэсэн үг вэ? гэхэд Төрөө -Чи намайг тэр охинд татагдчихна гэж айхгүй байна уу? гэхэд Сувдаа -Яалаа гэж дээ. Чи бид хоёр чинь гэрлээгүй л болохоос эхнэр нөхөр хоёр юм чинь. гэлээ ч гэсэн чи минь юу гэж тийм зүйл хийхэв дээ. Би чамдаа итгэхгүй өөр хэнд итгэх юм. гэж хэлээд Төрөөгийн уруул дээр зөөлөн үнсээд гарч одлоо. ТөрөөСувдаа хоёр хичээлдээ явсаар өдөр хоног ч харвасан сум шиг өнгөрсөөр. Урьдын адил аз жаргалтай байсан ч тэр хоёрын амьдралд Төрөөгийн ангийн охин болох Заяа хөндлөнгөөс орох нь ихсэх болжээ. Эхэндээ тэр хоёр огт санаа зовдоггүй байсан ч өдөр ирэх тусам Заяа Төрөөгийн дэргэдээс холдохгүй дагаж өөртэйгөө хамт байхыг шаарддаг болохоор үнэндээ тэсэхэд бэрх байдаг байлаа. Төрөө энэ бүхэнд залхаж Заяад аргадаж хэлээд ч, аашилж зэмлээд ч нэмэр болохгүй байв. Төрөө зөвхөн Сувдаадаа л хайртай болохоор Заяагийн тухай бодох нь битгий хэл харахаас ч айдаг болжээ. Алийн болгон хайртынхаа сэтгэлийг сэвтээхээр ингэж байхав гэж бодоод Төрөө Заяатай тухтай уулзаж ярилцахаар болжээ. Төрөө орой гэрийнхээ хажууханд байдаг зоогийн газар ороод хүлээж байтал удалгүй Заяа ч ирлээ. Харахад хэнд ч гологдохооргүй хөөрхөн охин. үнэндээ дэндүү нүүрэмгий болохоор нэг талаараа Төрөөд тун сонирхолтой санагддаг байлаа. Төрөө түүнд нэг их нүүр өгөхгүйг бодож -Заяа би чамтай уулзах гэсэн нь. гэтэл Заяа түүний үгийг тасдан -Би чиний юу ярих гэж байгааг сайн мэдэж байна. Би чамаас үхсэн ч холдохгүй ээ. гэж эрс шийдэмгий хэлэхэд Төрөө түүнийг хэсэг харж сууснаа -Тэгээд чи яах гээ вээ. Би чинь эхнэртэй хүн гэдгийг чи мэднэ биздээ гэж аргадангуй бас цөхөрсөн янзтай хэлэхэд Заяа -Эхнэртэй гэнэ шүү. Сувдаа та хоёр гэрлээгүй биздээ. Чи намайг ядаж өчүүхэн ч болсон бодоход яадаг юм бэ. Би чамд хайртай болохоороо л ингэж явна. Аль эсвэл чи намайг голоод байгаа юм уу гэхэд Төрөө -Үгүй дээ. Чи үнэхээр намайг хайрладаг л юм бол хайр гэж юу байдгийг мэдэх биз. Би ч гэсэн хүнийг хайрласан болохоор л Сувдаагаас өөр хэнийг ч хайрлаж чадахгүй. гэж хэлтэл Заяа -Би хичнээн галзуу солиотой юм шиг байдаг ч чамайг ойлгож байнаа. Гэсэн ч надад чамаас холдох тэвчээр алга. Хэдийгээр надад юм бүхэн байгаа ч зөвхөн чи л байхгүй байна. Хэрэв хайрыг эд хөрөнгөөр худалдаж авч болдогсон бол хэмээн хоолой нь чичрэхэд Төрөө чимээгүй суусаар. Энэ орой тэр хоёр нэлээд удаан ярилцлаа. Заяа өөрийнхөө сэтгэлийг хорьж, тэвчиж үзье. Хэрэв чадахгүй бол би чамаас салахгүй гэж хэлжээ. Бие биенийхээ юу бодож явдгийг мэдсэн болохоор тэр өдрөөс хойш Заяа түүнээс салахгүй наалдахаа больж эргээд хэвийн болох шиг боллоо. Нэг л мэдэхэд төгсөлтийн баяр болж тэд сургуулиа төгслөө. Хүсэн хүлээж байсан хурим найр ч болж Төрөө Сувдаатайгаа тоонот гэрт толгой холбон суулаа. Хуриман дээр нь ангийнхад нь ирж баяр хүргэхэд Заяа огт харагдсангүй. Төрөө хувийн компанид туслах менежир ажилтай болж Сувдаа нэг хэсэгтээ гэртээ байхаар боллоо. Шинэхэн гэр бүлийн хувьд аз жаргалтай байхын хажуугаар сурч мэдэх юм ч зөндөө. Удалгүй Сувдаа хөл хүндтэй болж Төрөөгийн хариуцлага нэмэгдсээр. Компани дээрхи ажлаа зохицуулах гэж бас л толгой өндийх завгүй явна. Ойрын хугацаанд тэдний компанид гаднаас шинэ мэргэжилтэн ирэх гэж байгаа сургаар хэн хүнгүй ажлаа зохицуулах гээд сандралдацгаахын хажуугаар Сувдаагийн бие зовиурлах нь давхцаад сүүлдээ Төрөө яах ч учраа олохгүй хэсэг сандарлаа. Компанийг орвонгоор нь сандаргасан төлөөлөгч ирэхэд Төрөө бүр алмайрч орхижээ. Бөөн хамгаалалт болсон жижигхэн хар машинаас өнөөх төлөөлөгч бууж иртэл ангийн анд болох Заяа байлаа. Заяа гадаадад хэсэг хугацаанд байж байгаад аавынхаа компанид мэргэжилтнээр ирснийг сонсоод их л чинээлэг айлын хүүхэд юм даа гэж хүмүүс ярилцана. Төрөөгийн гэрээс утасдаж Сувдаа эмнэлэг хүргэгдсэн сургаар Төрөө яарч сандран гүйсээр эмнэлэг дээр иржээ. Түүнийг ирэхэд Сувдаа дөнгөж амьтай голтойгоо байлаа. Эмч тэдэнд хүүхэд эндсэнийг хэлэхэд юуны учраас болсныг асуутал эмч толгой сэгсрэн -Та хоёр чинь ямар сонин хүмүүс вэ? гэхэд Төрөө Сувдаа хоёр юу болсныг чих тавин чагнатал Эмч тэдэнд -Та хоёр цусан холбоотой юм байна шүү дээ. Тийм болохоор хүүхэд чинь амьгүй гарсан. Тэгээд ч амьд гарах магадлал байхгүй. гэхэд тэд бүр гайхч орхилоо. Энэ чинь юу болж байна гэлцэн итгэж ядан байсны эцэст эмнэлийн дүгнэлтэд итгэхээс өөр аргагүй болжээ. Чухам яаж яваад цусан холбоотой болсноо хэн хэн нь гайхаж удам судраа нарийн үзтэл үнэхээр тэд цусан холбоотой байлаа. Сувдаа Төрөө хоёр нэг айлын хүүхэд төдийгүй ах дүү хоёр байсан бөгөөд Сувдааг тэр үед нэгэн үр хүүхэдгүй хамаатных нь өргөж аваад өөр аймаг руу нүүгээд сураг тасарсан гэнэ. Төрөө энэ бүхнийг ээжээрээ яриулжээ. Тэр үед Сувдаа дөнгөж нэг сартай байсан болохоор нэр өгөөгүй. Өргөж авсан айл нь нэр өгсөн юм гэнэ. Сувдааг бага байхад гэрийнхэн нь өөд болцгоосон болохоор өөрийгөө тэр айлын төрсөн хүүхэд нь гэж боджээ. Энэ бүхнийг мэдсэнээр тэдний амьдрал үнэндээ амьдрал гэхийн аргагүй болжээ. Төрсөн ах дүүс бие биедээ хайртай болж, гэр бүл болчихоод одоо л үүнийгээ мэднэ гэдэг хэн хэнд нь аймшигтай санагдана. Хорвоо гэдэг ийм давчуу байдаг юм гэж үү. Заавал дүүтэйгээ учрах тавилантай байсан юм байх даа гэж Төрөөгийн зүрх шимширнэ. Өдөр хоног ч өнгөрч өгөхгүй байгаа юм шиг санагдан гэртээ харихаас халгах болсон Төрөө өдөржингөө ажил дээрээ байх болжээ. Орой болсон хойно гэр лүүгээ явах гэж алхахдаа би чинь ингэхэд эхнэр дээрээ очих гэж явна уу, эсвэл дүү дээрээ очих гэж явна уу гэж өөрөөсөө асуун зог тусна. Сувдаа ч үүнд эмзэглэж хоол унднаас гаран, бие нь улам дорджээ. Эцсийн эцэст энэ бүхэнд чухам хэнийгээ ч буруутгах юм билээ. Нэгэнт бие биедээ хайртай болохоор цаашид ингээд амьдрах гээд үзвэл яах бол гэж бодсон Төрөө Сувдаад энэ бүхнийг ярихад тэрээр бас л шаналж яваа эмэгтэй хүн болохоор яах ч учраа олохгүй дэмий л тэрхэндээ чимээгүй сууна. Амьдрал үргэлжилсээр. Бусдын адил сайхан амьдарч, бие биенээ өмнөх шигээ хайрлаж яагаад болохгүй гэж. Ингэж бодсон хайрт хосууд цаашид амьдрах гээд үзлээ. Хэдийгээр урдын адил инээд хөөр цалгисан тэр л сайхан амьдрал нь эргэж ирээгүй ч бие биедээ хайртай болохоор л ийнхүү дэм дэмэндээ амьдарна. Төрөө ажлын шугамаар хэд хоног хөдөө явахаар болж Сувдаа гэрээ сахин хоцорлоо. Хол замд ажлынхантайгаа хөөрөлдөе гэвч сэтгэл доторх мянган дараас түүнийг зовоосоор л байв. Заяа түүний дотроо шаналж явааг ажаад дэргэд нь хүрч ирэн -Ангийн анд юу болоод гуниглаав дээ. гэж асуухад Төрөө түүний дэргэд нь ирснийг сая л мэдээд -Өө чи юу. Зүгээрээ. гээд чимээгүй болсонд Заяа санаашран -Чи санаж байна уу? Би чиний хойноос яаж гүйдэг байсныг. Тэгэхэд чи намайг галзуу охин гэдэг байсан даа. гэж инээхэд Төрөө -Чи одоо ч гэсэн галзуу хэвээрээ л байна шүү дээ. гэлцэн тэд хуучнаа дурсан явцгаалаа. Заяа түүний хажууд ингэж удаан басхүү ийм тайвнаар урд өмнө нь хэзээ ч ярилцаж байгаагүй болохоор их л гайхамшигтай санагдана. Заяа одоо болтол хүнтэй суугаагүй өөрийг нь хүлээж явдгаа хэлэхэд Төрөө их гайхсан ч бас өөрийг нь хайрлаж хүлээж яваа бүсгүй хүнийг хараад сэтгэл нь хөдлөх шиг. Ажлын шугамаар явсан хэд хоног дуусч Төрөө эргэж иртэл Сувдаа бүр хэвтэрт орчихсон байлаа. Сэтгэл санааны гүн хямралаас болоод бие нь дордсоор бүр хүндэрчээ. Төрөө хэдэн хоног ажилдаа явалгүй асарсаар байвч нэмэр болсонгүй. Сувдаагийн бие улам л дордсоор хорвоогоос халилаа. Сувдаа өөд болохдоо Төрөөд -Миний хайрт сайхан ханьтай болоорой. Хэдийгээр чи бид хоёр ах дүүс бас амраг хосууд байсан ч намайг зүгээр л санаж дурсаж яваарай гэж хэлээд явжээ. Одоо Төрөөд амьдрах итгэлгүй болж, зүрх сэтгэл нь хоосон хөндий болсон мэт санагдана. Хэцүү хүнд бүхнийг хамтдаа туулна гэчихээд орхиод явчихлаа гэж үү. Хэмээн хайртдаа гомдоллон басхүү тунирхавч нэгэнт эргэж ирэхгүй хүнийг яах ч билээ. Сар жил урсан өнгөрсөөр Төрөө ажлаас өөр юу бодолгүй явсан ч өдөр бүр Сувдааг үгүйлж дотроо шанална. Энэ үед дэргэд нь хань болж зовлон жаргалаас нь хуваалцах Заяад баярлаж хааяахан түүний тухай бодол эргэцүүлэн сууна. Сар жил урсан өнгөрсөөр хоёр жил болжээ. Төрөөгийн ээж түүнийг эхнэр ав гэж үглэнэ. Сувдааг мартаж чадахгүй өдийг хүрчихээд эхнэр авна гэдэг түүний санаанд багтахгүй байлаа. Эцэст нь өөртөө тохирох бүсгүй хайтал үнэндээ Заяагаас өөр хүн сэтгэлд нь буусангүй. Заяагийн хувьд аль эртнээс л хүлээж хайрлаж байсан хүн нь болохоор түүнд удаан хүлээсэн хүсэл мөрөөдөл нь биелнэ гэдэг дэндүү сайхан байлаа. Хүмүүс тэдний тухай шуугиж, Төрөөг айхтар залуу гэлцэнэ. Баян хүүхний толгойг эргүүлж, хөрөнгөнд нь болж суусан гэх зэргээр ярилцах нь эхэндээ эвгүй байсан ч тэд нэг их тоосонгүй. Дахин амьдрал зохиож яваадаа итгэж ядах Төрөө Сувдаагийнхаа өмнө буруутан болж байгаа юм шиг санагдавч нэгэн талаар түүнийхээ хүссэн ёсоор сайн хүнийг ханиа болгож байгаадаа сэтгэл дүүрэн байлаа. Аз жаргалтай амьрал гэгч юу байдгийг амсуулах гэж хичээх Заяа сайн хань байхын тулд чадлаараа хичээнэ. Тэд хамтдаа амьдраад удалгүй Заяа хөл хүнд болж төрөх цаг нь ойртжээ. Заяаг төрөхийн урд шөнө хэзээ ч өмнө зүүдлэхийг хүсээд ч зүүдэнд нь орж ирдэггүй Сувдааг Төрөө маш тодоор зүүдэллээ. Сувдаа Төрөөгийн хажууд ирээд -Миний хань сайхан амьдарч байгаа юм байна. Чи минь намайгаа мартаагүй биз дээ. үнэндээ Чи бид хоёр ах дүүс ч нэг нэгэндээ хайртай болохоор чи минь цаашид амьдрах гэж үзсэн. Даан ч надад тэгж амьдрах сэтгэлийн тэнхээ дутсан. Тийм болохоор би чинийхээ дэргэд байх гэж очсон юм шүү. Чамаараа үүрд хайрлуулах гэж би чинийхээ дэргэд очлоо. Гэж хэлээд оджээ. Заяа үүрээр төрж нэгэн хөөрхөн охинтой болжээ. Тэд үнэхээр их баярлаж байлаа. Төрөө дотроо зүүд минь үнэн юм болов уу гэж эргэлзэн Заяаг эмнэлэгээс гарсны дараахан охиндоо нэр өгөхөөр гэртээ лам залжээ. Төрөө охиныхоо талаар асуухад өнөөх лам үзээд -Энэ охин бол өөрт чинь мах их хайртай хүний эргэж төрсөн сүнс байна гэжээ. Үүнийг сонссон Төрөө баярлан -Чи минь наддаа эргээд ирлээ гэж үү хэмээн нулимас унаган охиноо тэврэн сууна. Заяа энэ бүхнийг сонсоод ихэд цочирдсон ч учрыг ойлгон хайр гэдэг үнэхээр хүчтэй юм даа хэмээн дотроо бодлоо. Охинд лам өмнөх биеийнх нь нэрийг өгөх нь зүйтэй гэж Сувд хэмээх нэр хайрлажээ. Он жил урсан өнгөрсөөр тэдний амьдрал аз жаргалаар дүүрэн байсаар. Охин өдөр ирэх тусам Сувдаатай усны дусал мэт адилхан болж байгаад Төрөө охиноороо бахархан аминаасаа илүү хайрлана. Амьдралаа гэж эргэж байдаг хүрд юм даа. Тэгээд жаргал зовлон, баяр гунигийг хослуулдаг энэ л амьдрал зөвхөн хайр гэгч зүйл дээр тогтож байдгийг хэн хэн нь ухаачээ. Төрөө өнгөрүүлсэн амьдралдаа, Сувдаатай хамт байсан мөчүүддээ хэзээч харамсаж байсангүй. Тэрээр энэхүү амьдралын нугачаанд дэндүү сайхан хоёрын хоёр бүсгүйтэй ханилсандаа өөрийгөө хамгийн азтайд тооцно.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)