Тэнгэрийн бүсгүй : Гэр бүлийн харьцаагаа сэргээх 6 арга

Гэр бүлийн харьцаагаа сэргээх 6 арга

Хүүхэддээ нухлагдан, бие биенээ анхаарал халамж тавих цаг зав хомсхон хосуудад харьцаагааа сэргээх талаар зөвлөхөд: 1. Ээж, эмээгээрээ хүүхдээ харуулан хоёул гадагш гарч үзвэр үзэх, найз нөхөдтэйгээ уулзах, урьд нь орж байсан танил кафе, ресторанд очиж нэгэн үдшийг өнгөрүүл. Энэ нь харьцаа сэргээх төдийгүй хүчээ сэлбэх, стресс тайлахад тустай. Судлаачдын үзэж байгаагаар байнга гэртээ байх нь ямар ч эвтэй гэр бүлийг бухимдуулдаг гэнэ. Тиймээс долоо хоногт ганц удаа ч болов хүүхдийн асуудлыг зохицуулж гадагш rapч сэтгэлээ сэргээх нь чухал. 2. Хүүхэд хөлд орсон бол түүнийг дагуулж хамтдаа айлд очих, үзвэр үзэх боломжтой болно. Энэ орчинтойгоо танилцахад хүүхдэд тустай. 3. Хоёулахнаа байгаа романтик болзооны үед ямар нэгэн шүүмжлэл, дүгнэлт хэрэггүй. Энэ үед зөвхөн сайхан дурсамж, гэгээтэй зүйл ярихыг хичээгээрэй. 4. Эцэг эхийн үүргээс чөлөөтэй байгаа үед, хэрэв шаардлагатай бол үл ойлголцол, гомдол тунирхалын шалтгааныг тодруулж болно. Гэхдээ ийм яриаг эргээд зөрчил, маргаан болгон хувиргахгүйд анхаарч болзол тавиарай. 5. Та хоёрт ховорхон тохиолддог чөлөөт цагийг бүрэн дүүрэн ашигла. Хүүхдээсээ болгоомжлон бие биенээ олигтойхон үнсчихэж зүрхэлдэггүй бол таны өмнө болож байна. Энэ үед бие биедээ хэлж амжаагүй халуун далуун үгээ хэлээрэй. 6. Үзвэр, ресторан төдийгөөр хязгаарлалгүй найз нөхдийн хамт салхинд гарах нь нэн тааламжтай. Эрчүүд улстөр, бөхөө яриад, хүүхнүүдэд бол ярих зүйл /бас хов жив/ мундах биш дээ.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)