Тэнгэрийн бүсгүй : Нууц амрагт ямар боломж байдаг вэ?

Нууц амрагт ямар боломж байдаг вэ?

Зарим бүсгүй хайртай хүнээ алдахгүйн тулд яахаас ч буцдаггүй. Түүнийхээ өмнө буулт хийн, өөрийг нь хүндлэхгүй, хайхрахгүй байсан ч тэвчдэг. Гэхдээ үүний оронд нөхөртөө хайр энхрийлэл хүлээж байгаагаа хэл. Өөрийгөө эд зүйл биш бүсгүй хүн гэдгээ мэдрүүл. Хэрэв нөхөр чинь насан туршдаа хамт амьдрахаар шийдсэн бол баяр баясгалантай, аятай таатай амьдрал цэцэглүүлэхэд санаа тавих ёстой. Та хайр дурлал амсах бүрэн эрхтэй хүн. Гэхдээ та зальтай өдөөгч бүсгүйчүүдээс нөхрийгөө холхон байлгах хэрэгтэй. Тэдний цорын ганц зорилго нь таны нөхрийг өөрийн болгох. Тэдэнд боломж ч бас байдаг байх нь. Нэгдүгээрт, тэр түүнийг үргэлж ойлгож дэмждэг. Чи ямар ухаантай юм бэ. Бүгдийг зөв хийжээ гэж байнга хэлэхэд тийм их заль шаардлагагүй. Та нөхрөө хааяа шүүмжилдэг. Тэр нөхрийг тань үнэлдэг. Харин та үнэлдэггүй болж харагдаж байна. Хоёрдугаарт, нөхөр тань түүнийг янз бүрийн байдалтай байхыг нь харсангүй. Харин таныг оо энгэсэггүй, гэрийн хувцастай байхыг үргэлж хардаг. Гуравдугаарт, уур нь хүрсэн үед тэр дэргэд нь байдаггүй. Та бол нэг гэрт амьдардаг. Магадгүй нөхөр чинь хааяа ганцаараа байхыг хүсч байж болох. Дөрөвдүгээрт, тэр хэзээ ч нөхрөөс чинь юм гуйж, шаардлага тавихгүй. Харин та үргэлж юм шаарддаг. Хогоо гаргаж асга. Удахгүй миний төрсөн өдөр болно гээд л. Тэгэхээр та хардамтгай, муухай ааштай. Харин тэр сайхан сэтгэлтэй болж байна. Товчхондоо 10:0 харьцаагаар тэр ялжээ.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)