Тэнгэрийн бүсгүй : Хайр дурлалын гормоны коктель.

Хайр дурлалын гормоны коктель.

Нэгэн эр хоолонд дургүй болж шөнө бараг унтахгүй байгаадаа зовиурлав. Түүний зүрх нь хурдтайцохилж толгой нь заримдаа гэнэт эргэнэ.

Түүний туссан гайтай өвчнийг үүсгэгч нь Щарлотте хэмээх сайхан бүсгүй бөгөөд өвчний онош ньдурлал бөлгөө.

Өнөөдрийг хүртэл хүн төрөлхтөн дурлалыг хайртай хольж сольж олон зохиол, кино жүжигхийжээ.

Хайр дурлал хоёр нь нэгэн том гэр бүлд хамаарах боловч хоорондоо холын хамаатнууд юм.

Нью-Юоркийн судлаач Хелен Фишер нийтдээ 40 азтай, азгүй дурласан эрэгтэй эмэгтэй хүмүүсийнтархийг судалжээ. Түүний зорилго нь дурласан хүний тархинд чухам ямар үйл явц явагддагийг, тодорхой хэлвэл тархины чухал аль хэсэг дурлалд оролцдогийг, ямар неврохиймийн борисууд түүнийг дэмждэг болохыг олж мэдэх байв.

Хелен Фишер дурласан оюутнуудыг тус бүр компютертомографийн хоолойд оруулж нүдэнд нь дурласан хүнийх нь зургийг  харуулжээ. Эцэст нь хүн тус бүрийн тархины зургийг авч жилийн турш судалжээ.

Тархины эсүүд идэвхтэй үедээ цусыг ихээр авдаг ба үүргээ гүйцэтгэхийн тулд хүчилтөрөгч их хэрэглэдэг байна. Цусны гүйлт ихтэй идэвхтэй хэсгүүд тархины зурган дээр гэрэлтэй харагдах ба идэвхгүй хэсэг нь харанхуй байх ёстой гэнэ.

Энэ маягаар дурласан хүний тархины аль хэсэг идэвхтэй байгааг үзэхэд эрэгтэй эмэгтэй ялгаагүй тархины 2 хэсэг идэвхтэй байсан нь:

-Тархины төвд байрлах С хэлбэртэй Caudate Nucleus  нь  дурлалын гормон     Допаминыг агуулна.

-Тархины хамгийн хөгшин хэсэг

Үүнээс үзэхэд дурлал тархины хамгийн хөгшин хэсэгт үүсдэг ажээ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)