Тэнгэрийн бүсгүй : Гуниг надад хачин сайхан зохидог

Гуниг надад хачин сайхан зохидог

Гуниг заримдаа надад хачин сайхан зохидог Гунхсан алхаа инээмсэглэлээс илүү намайг чимдэг Үнэр минь шинэхэн цас шиг хүйтэн Үнэндээ би түнэр харанхуйн охин Уйтгарын дунд ургасан зүр цэцэг шиг Уйт аяз салхиар эгшиглэхийг сонсож Өвсний гомдол сарны ганцаардалыг хуваалцан Үнэндээ би тэнд л жаргалтай байдаг Үүр шөнийг завсарт цаг хугацаа зогсож Үүлс шувуудын цуваа шиг нүүхэд Бургасны уйтгар, горхины гунигийг тайлан Би өвсны цоороор лимбэ үлээж өгдөг Гүн шөнийн анирт ертөнц давхцаж Гүүгүйл салхи чиг баримжаалхаа больж Цомирлогоон хумисан цэцэгс аяархан дохилзход Цаг хугацааны завсарт би зүсээн нууж орхидог Нар байхгүй гэгээ огторгуй өөд асаж Навч байхгүй мод мэт тэнгэр өөд ургахад Төөрөлдөж ядсан нүд гунигаан нөмөрдөг Тэгсэн ч надад гуниг дэндүү сайхан зохидог
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)