Тэнгэрийн бүсгүй : Залуужих 25 зөвлөмж

Залуужих 25 зөвлөмж

Хэрэв та залуужихыг хүсч байгаа бол юуны түрүүнд сэтгэл санаагаа тайван байлга. Мөн амьдралаа өөдрөгөөр төсөөлж эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Болж өгвөл үргэлж шинийг санаж сэдэж байхыг хичээгээрэй. Залхуурах нь хөгшрөлтийн гол үндэс гэдгийг мартаж болохгүй. Ингээд залуужих хүсэлтэй хүүхнүүдэд зориулсан 25 зөвлөгөөг толиллуулж байна. Сайтар уншаад амьдралдаа хэрэгжүүлээрэй. 1. Гэр бүлийнхэнтэйгээ эвтэй найрсаг бай. 2. Найз нөхөдтэйгөө холбоотой байж, эв найртай, дотно харьцаатай бай. 3. Шинэ танилтай болохыг хичээ. Танилын хүрээ өргөжих тутам хүний сэтгэл сэргэж сэргэлэн цовоо, авхаалжтай болдог. 4. Хобби байдаг бол түүгээрээ хичээллэж өөртөө байгаа нуугдмал авьяасаа ил гарган хөгжүүл. 5. Та урьд өмнө хийх гэж үргэлж хүсдэг зүйл байгаа бол түүнийгээ хийж бүтээхийг оролд. 6. Бусдад чин сэтгэлээсээ тусалж бай. Бусдаас талархал хүлээнэ гэдэг өөрийн хүч чадлаа мэдрэх хамгийн шилдэг арга юм. 7. Өөрийгөө хэн нэгэнд хэрэгтэй чухал хүн гэдгээ мэдрүүлэх зүйлийг байнга хий. 8. Ой ухаанаа хөгжүүлэх дасгал байнга хий. Ой ухаан сэргэг байх нь бие махбодийн залуужих процессыг улам идэвхижүүлдэг. 9. Үгийн сүлжээ байнга бөглөж бай. Энэ нь хүнийг сэтгэл зүйн хямралд орохоос сэргийлж ой ухааныг хөгжүүлдэг. 10. Сайн чанарыг хүнс хэрэглэж цагаар хооллож бай. Хүнс тэжээлийг эмх цэгцтэй хэрэглэх нь бие махбодь эрүүлжүүлж чийрэгжүүлдэг. 11. Илчлэг ихтэй хоол болох махыг бага ид. Болж өгвөл загас болон тахианы мах, шинэ жимс, хүнсний ногоог ихээр хэрэглэ. 12. Шингэн зүйл маш их уу. Давсыг аль болох бага хэрэглэ. 13. Спортын дасгалуудыг тогтмол хийвэл залуужихад тань тустай. 14. Байнгын хөдөлгөөн дунд амьдар. Энэ нь зүрхний үйл ажиллагааг дэмжиж, цусны эргэлтийг сайжруулан шинэ сэргэг санаа төрүүж залуужих процесст дэм болдог. 15. Гоо сайхандаа сайтар анхаар. Нүүрэндээ тос, нүүр цэвэрлэгчийг байнга хэрэглэж байвал арьс чинь эрт хөгшрөхгүй 16. Наранд удаан явахаас аль болох зайлсхий. Нарны шил байнга зүүж бай. Ингэхгүй бол нүдний чинь ойр орчинд үрчлээ үүсч хөгшин мэт харагдана. 17. Зогсохдоо нуруугаа шулуун болгон цэх зогсож байвал залуу хүн мэт харагдана. 18. Толгой цээжээ өргөж биеэ тэгш зөв авч яв. Бөхийж явах нь насыг чинь улам нэмдэг. 19. Хаана ч гэсэн зөв сууж бай. Биеийн зөв хэлбэр таныг наснаас тань залуу харагдуулна. 20. Шүдээ эмчлүүлж, амаа эрүүл байлга. Хоол идэхийн өмнө ба дараа нь шүдээ сайтар угааж байвал та залуу хүн шиг харагдах болно. 21. Эмийг хамаагүй бүү уу. Уух шаардлагатай бол эмчийн зааврыг дага. Эмийн хордлого таныг хөгшрүүлнэ. 22. Эрүүл байхын төлөө өөрийгөө дайчлан тэмц. Хэрэв та өөрийнхөө эрүүл мэндийн талаар огт санаа зовдоггүй бол та амархан хөгшрөнө. 23. Амьдралын аливаа зөрчил тэмцэл, маргааныг хүлээж авахад сэтгэл зүйн бэлтгэлтэй бай. Энэ таныг стресст орохоос хамгаална. 24. Сэтгэлийн тэнхээтэй байж сур. Хэрэв сэтгэлийн гуниг зовлонгоо давж гарч чадахгүй бол дотны найз юмуу өөр хэн нэгэнтэй хуваалцан сэтгэлээ засаарай. Удаан гуниглах нь хөгшрөх процессыг түргэтгэнэ. 25. Дуу хуур, наргиан наадам оролцож хөгжилдөж бай. Ганцаардахаас аль болох зайлсхий. Гуниг гутрал, ганцаардал нь хүнийг амархан хөгшрүүлдэг.
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

sda,lalar,gichii,
цээгий (зочин)

энэ маш хэрэгцээтэй зөвлөгөө байнаа. дахиад хэрэгцээтэй зүйлийг зөндөө тавиарай би ээждээ хэлнээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)