Тэнгэрийн бүсгүй : Дэлхийн хамгийн том усан онгоц удахгүй бэлэн болно

Дэлхийн хамгийн том усан онгоц удахгүй бэлэн болно

“Royal Caribbean International” компанийн бүтээж буй хоёр аварга том усан онгоцны нэг нь буюу “Oasis of the Seas” (Project Genesis) усан онгоц ирэх оны сүүлээр бэлэн болох бөгөөд дэлхий дээрх хамгийн том усан онгоц болох юм. Анх 2006 оны хоёрдугаар сард уг усан онгоцыг бүтээж эхэлсэн бөгөөд өдгөө бэлэн болоход тун ойртоод байна. Харин түүний “ах” буюу яг ижил хэмжээтэй “Allure of the Seas” усан онгоц 2010 онд бэлэн болох аж. “Oasis of the Seas” хөлөг нь 1.24 тэрбум ам.долларын хөрөнгөөр бүтэж байгаа бөгөөд одоогоор дэлхийн хамгийн том хэмээн нэрлэгдэж буй “Queen Mary II” хөлөг онгоцноос 43 хувиар том, нийт 360 метр урт, 220 мянган тонн жинтэй, 5400 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай юм байна. Энэхүү хөлөг онгоцны төвд хөлбөмбөгийн ногоон талбайтай тэнцэхүйц хэмжээний “Central Park” цэцэрлэгт хүрээлэн байрлах ажээ. Түүнчлэн “AquaTheater” нь далай дээрх анхны амфитеатр юм.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)