Тэнгэрийн бүсгүй : Бухимдал тайлах 13 арга

Бухимдал тайлах 13 арга

Хүн бүрийн өдөр тутам амьдралд стресс буюу бухимдал бий болоод байгаа билээ. Тэгвэл стрессийг зөв тайлж сурснаар түүний сөрөг нөлөөг бууруулах, урьдчилан сэргийлэх, улмаар эрүүл мэндийн байдал болон амьдралдаа сэтгэл хангалуун байх боломжтой юм. Бишрэн шүт Та ямар нэгэн зүйлийг бишрэн шүт. Бишрэн шүтэхдээ бурхан шашин, байгаль эх дэлхий, эцэг, эх, ах, дүү, хань нөхөр, үр хүүхдээ юм уу аль л өөртөө сэтгэлийн тааламж өгөх зүйлээ бишрэн шүтэхэд таны бухимдал тайлагдана. Өөрийгөө тань Та өөрөөсөө аль нэгэн сайхан зүйлийг олж харахыг хичээ. Толинд хар, сайхан хувцсаа өмс, өөрийнхөө сайн сайхан явсныг сана. Өөрийгөө ямагт сайхнаар бод. Ажлаа хуваарил, төлөвлө Та их ядарсан, ажил чинь бүтэл муутай эсвэл яарч сандрах үедээ хийж буй ажлаа эргээд нэг төлөвлө. Одоо онц чухал биш ажлаа түр хойш тавь. Үнэт цагийг үр ашигтай өнгөрөөхийг хичээ. Зөв амар Та их ачаалалтай байсан ч завсарлага авч , амралтаа авахыг хичээ. Үдийн хоолоо тав тухтай идэж, уусны дараа хоромхон зуур ч гэсэн унтаад ав. Дасгал хөдөлгөөн хий Хэт ачаалал, ажил хөдөлмөр, аливаа зүйлтэй холбоотой сэтгэл бухимдлын үед биеийн чөлөөт хөдөлгөөн хий. Тухайлбал цэвэр агаарт 3-8 км орчим зайд түргэн алхаагаар зугаалж явахад тархи хүчилтөрөгчөөр ханатлаа амьсгалж ухаан улам саруул болж аяндаа сэтгэл баясаж бухимдал тайлагдана. Хамт олонтойгоо бай Сэтгэлийн тааламжгүй үедээ та дуулах, бүжиглэх, шүлэг унших, уран зохиол ярилцаж өөрийнхөө болоод бусдын сэтгэлийг өөд нь тат. Инээмсэглэж яв Сайхан инээмсэглэл хүний сэтгэлийг байнга сэргээж байдгийг санаж та өөрөө дандаа инээмсэглэж, бусдыг инээлгэж яваарай.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)