Тэнгэрийн бүсгүй : Зүрхний өвчнөөс сэргийлэх зөвлөмж

Зүрхний өвчнөөс сэргийлэх зөвлөмж

Америк, Европ гээд амьдралын түвшин өндөр, хөгжилтэй орнуудын хүн амын дунд зүрх судасны өвчлөл харьцангуй өндөр хувьтай байдаг юм. Тэгвэл холестерин багатай хоол хүнс иддэг ядуу буурай Азийн орнуудын хүмүүсийн хувьд зүрх, судасны өвчлөл бага байдгийн шалтгаан нь юу юм бол. Тэгвэл судас хатуурах өвчнийг “элбэг дэлбэгийн “ өвчин хэмээн нэрлэдэг байна. Үнэтэй, өөх тос ихтэй хоол, тансаг амттан байнга хэрэглэж заншсан хүмүүсийн хувьд зүрхний хурц өвчин тусах, цус харвах эрсдэл өндөр байдаг аж. Аж үйлдвэржсэн барууны орнуудад хүмүүс үнэ өртөг өндөртэй хоол хүнс байнга хэрэглэдэг ч судас хатуурах, зүрх судасны элдэв өвчинд илүүтэй нэрвэгддэг. Хятад, Солонгос гээд Азийн орны хүмүүсийн өдөр тутам хэрэглэдэг гол хоол хүнс нь ханасан бус өөх тосны хүчил болон лецитин их хэмжээгээр агуулсан буурцаг, буурцгийн тос бөгөөд энэхүү лецитин гээч нь зүрхний өвчнөөс сэргийлэх гол шидийг үзүүлдэг юм. Хятад хүмүүсийн хувьд голлох хүнс нь төрөл бүрийн будаа болон бага зэрэг чанаж, жигнэж болгосон ногоонууд байдаг. Тэд махыг хаяа нэг иднэ. Тэдний хувьд мах бол хэзээ ч өдөр тутмын хэрэгцээ нь болж байгаагүй. Жинхэнэ хятад зоогийн газарт хэзээ ч талх, мах өгөхгүй. Махны оронд тахиа, дэгдээхэйний мах, цоохор майлз, сонгино, ногоон чинжүү, дүүпүү, хулсны навч, брюссель байцаа зэрэг дан ногооны зууш өгдөг. Иймд зүрх судасны өвчинд нэрвэгдэхийг хүсэхгүй л байгаа бол махныхаа хэрэгцээг багасгах л хэрэгтэй. Үүнд тань дэм болох үүднэас хятад хоолны жороос танилцуулъя. Түүхий шанцай. Юуны түрүүнд шанцайгаа жижглэж хэрчих хэрэгтэй. Түүн дээрээ цоохор майлз, улаан лууван, лууван, өргөст хэмх, улаан лооль, яншуй, бууцайг мөн хэрчиж холиод дээрээс нь ургамлын тос болон нимбэгний шүүс нэмж амтлах хэрэгтэй. Энэ бол зүрх судасны өвчнөөс сэргийлэх, судасны хатуурал, бие организмын бохирдлоос хамгаалахад тустай хамгийн шилдэг салат болно. Мөөгний рагу Мөөгтэй рагуг бэлтгэхдээ юуны түрүүнд хурц хутгаар сонгино болон ногоон чинжүү , цоохор майлз бас өөрийн дуртай ногоог нэмээд бүгдийг нь жижиглэж хэрчих хэрэгтэй. Эдгээр жижиглэсэн ногооны холимгоо мөөгтэйгээ хамт тогоонд хийж дараа нь ургамлын тос болон нэг халбага хятад буурцгийн тос нэмж амтал. Хэрэв та хүсвэл сармис ч хийж болно. Сармис нь судасны хананд үүссэн хатуу тов товрууг зайлуулах сайн үйлчлэлтэй. Тогоогоо гал дээр удаан байлгаж хэрэггүй. Модон халбагаар тасралтгүй хутгаж ойролцоогоор 10 – 15 минут гал дээрээ хуурна. Үүн дээрээ чанасан тахианы мах нэмж болох ч ихгүй гэдгийг анхаараарай. Махаа аль болох жижиглэх хэрэгтэй шүү. Гурвалжин будаа Гурвалджин буюу хүрэн будааг нэг гурвын харьцаатайгаар ус хийж агшаана. Ингэхдээ хоолны халбагаар нэг буурцгийн тос нэмээрэй. Агшаад болохоор нь ногооны салатаараа хачир хийн идэхэд тун дажгүй амттай байх болно. Десерт Зүрхний өвчнөөс сэргийлэх дээрх хоолыг бэлтгэж идсэнийхээ дараа ямар нэг жимсийг десерт болгон идээрэй. Аливаа хүний идэж буй хоолны химийн бүтэц нь тэр хүний өөрийнх нь биеийн химийн бүтэц болдгийг мартаж болохгүй. Хэрвээ та зүрх судасны өвчин тусах эрсдлээс өөрийгөө хамгаалъя гэвэл манайхны ярьж заншсан “нүнжигтэй” хоол буюу мах, өөх тос ихтэй шарсан, хуурсан хоолноос аль болох татгалзах хэрэгтэй юм шүү. Мөн таны зүрх хэдийнэ өвчилсөн бол аливаа махан хоол, сүүн бүтээгдэхүүн, кофе, архи, давс, өндөг байнга хэрэглэхийг хориглодог. Тиймд зүрх судасны өвчтэй хүмүүст зориулсан доктор Коллегийг зөвлөмж болгосон цагаан хоолны дэглэмээс танилцуулья. Цэс .Нэг Өглөөний унд Шинэ жимс, буюу нэг аяга жүржийн шүүс, шар буурцгийн гурил ба зөгийн балаар амталсан зуун хувийн хольцгүй үр буюу улаан буудайны соёолсон үр, зөгийн бал ба чангаанз. Үдийн хөнгөн хоол Ургамлын тосоор амталсан түүхий ногоо, нимбэгний зууш, хальстай нь жигнэсэн төмс ба гурвалжин будааны агшаамал, жигнэсэн болон шүүсэнд болгосон лууван, алим. Жимсний шүүс уух хэрэгтэй. Үдийн хоол Нимбэг болон ургамлын тосны хольцтой байцаан зууш, битүү жигнэж болгосон шар хулуу болон шош, наранцэцгийн үр ба үзэм идэх хэрэгтэй. Үзэмний шүүс ч уусан болно. Цэс. Хоёр Өглөөний цай Нэг аяга жүржийн болон грейпфрутын шүүс, битүү болгосон чавга, улайн буудайны соёолсон үр, зөгийн балын хамт. Жимсний шүүс, эсвэл аминдэмжүүлсэн ундаа Үдийн хөнгөн зууш Ургамлын тосоор амталсан түүхий ногоо, авакадогийн зууш, нимбэг болон ургамлын тостой махгүй хайрмал, Үүнд. Чанасан сэвэг, шош, сонгино, сармис хийгээд бэлэн болохоос нь өмнө улаан лооль нэмээрэй. Дараа нь шинэхэн жимс идэх хэрэгтэй. Үдийн хоол Шинэ жимсний зууш, хүрэн манжингийн иш, аспарагус, нанжин чавга, самар ид. Зүрх судасны өвчтэй хүмүүст холестирин агуулаагүй хоолны дэглэм сахих нь юу юунаас чухал байдаг. Бага хэмжээгээр бяслаг, өндөг, сүү уух хэрэгтэй хэмээн доктор Келло зөвлөдөг. Харин ундааны хувьд шинэ жимс, ногооны шүүс, эмийн ургамал ханд бүхий цай, нэрмэл ус уух хэрэгтэй. Доктор Келло гэхэд өөрөө энэхүү хоолны дэглэмийг сахидаг байсан бөгөөд 92 насандаа нарийн мэс ажилбарт орж ажилладаг байжээ. Юутай ч зүрх судасны өвчин, судасны хатууралд мах болон холестирин ихтэй хоол хүнс тохирохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй юм шүү.
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)