Тэнгэрийн бүсгүй : Хорвоо буруутай гэж үү...

Хорвоо буруутай гэж үү...

Өглөө наран дээр хөөрөн мандаж тооны завсраар шинэ өглөө ирж буйг илтгэх мэт гэгээ татуулан туслаа. Үүрээ нүүрэн дээр нь нарны туяа тусахад сэрэх гээд чадахгүй хэвтэнэ. Үүд онгорхой байгаа бололтой гадаа үнээ,мал мөөрөлдөн хөдөө талын ижил дасал болсон анхилуун цэвэр агаар хамар цоргих нь нэн тааламжтай. Тэрээр нүдээ нухалсаар хамаг биеэ тэнийлгэн нэг сайхан суниагаад өндийтөл ээж нь аль хэдийн босчихсон цай үйж суув. Үүрээ нэг өглөө ч болов эртхэн босоод ээждээ цай чанаад өгчихгүй хэмээн өөрийгөө бодсоор бушуухан өндийн -Өө ээж,бас л өөрөө үнээгээ саагаа юу,намайг дуудчихгүй дээ. Би ямар амралтанд ирсэн биш,нам унтчихсан байна ш дээ. Ямар сайхан байна аа. Таныг гэрээ ямар их санав аа гээд хошуугаа унжуулан саалийн үнэр нэвт шингэсэн ээжийнхээ хүрэн тэрлэгэнд наалдан хүзүүдэн автал Долгор охиноо зулай дээр нь үнэрлэн үсийг нь илбэнгээ: -Иш,миний муу охин л ижийгээ гэх юм даа. Амралтаараа ирсэн хүн жаахан амраад явалгүй яахав. Ээж нь ямар ганцаараа байж сураагүй биш. Ганц сар ч болов ээжийнхээ цайг уугаад сайхан амраад яв охин минь. Одоо сургууль соёлоо ч төгсөх болчихлоо нэг жил юу байхав. Муу эцгийн чинь үлдээсэн жаахан юм ямар ч байсан охиныг минь сургууль төгсгөчих байх. Миний охин их ядарсан бололтой хурхираад л унтаад байна лээ -Пээ,яанаа тиймүү,ямар шараа юм бэ...Эмэгтэй юм байж хурхираад байхдаа яахав дээ....ингэж хэлээд тэр хоёр инээлдэн байтал цай ч буцалж шинэхэн тогооны өрөмнөөс бялхатал хийнэ боорцог дэвтээн идлээ. Үүрээ цайлах хоорондоо ээждээ хотын сонин,сургуулийн сонин гээд хуучилж байснаа таван тугалаа бэлчээрээхээр гарлаа. Үүрээ бусдын л адил эгэл даруухан хөдөөний бор охин. Тэрээр багаасаа морь мал дагаж явсаных их эршүүд. Ганц ахтай. Ах нь багаасаа хот газар бараадан сургууль төгсөөд гэрлээд тэндээ суурьшсан. Жилдээ цагаан сараар л нэг ирж золгоно. Үүрээ хотод ахындаа байж болох боловч ааш муутай эхнэртэй нь муудалцан гараад дотуур байранд байх болжээ. Аав нь мэдээ ороогүй байхад нь өнгөрсөн болохоор Үүрээгийн хувьд ганц санаж сарвайх хүн нь ээж нь билээ. Үүрээ одоо төгсөх ангид орно. Зун болонгуут гэртээ ээждээ яаран ирдэг. Энэ удаа ирэхэд ээж нь нэг л ядруу байх шиг харагдав. Тэрээр дотороо хөөрхий муу ээж минь ганцаараа хэцүү л байдаг байх даа. Сургуулиа олигтойхон төгсчихөөд ажил хийн ижийгээ хажуудаа авчихаад нэг сайхан жаргаах юмсан даа. Ахаас өөр олигтойхон хүн байсан бол өдийд эхнэрийнхээ гарыг харалгүй ээжийгээ хажуудаа авчихсан бөмбийлгөж байхгүй юу. За тэр хүнийг хэлэх ч яахав. Тэрээр тугалаа бэлчээж ус авчирангаа ийнхүү бодож явлаа. Хоног хугацаа ч харвасан сум шиг өнгөрч нэг мэдэхэд л арваадхан хоноод буцах болчихсон байв. Яагаад ч юм ээжтэйгээ өнгөрөөсөн энэ хэд хоног нь түүнд дэндүү жаргалтай байлаа. Нэг орой Долгор охинтойгоо ярьж суусанаа урд нь хэзээ ч энэ талаар ярьдаггүй байж их л нухацтайгаар ийнхүү хэлжээ. -Миний охион,одоо нас биед хүрлээ. Сургуулиа ч төгсөх гэж байна. Миний охинд үерхэдэг хөвгүүн бий юу. Хэрвээ байдаг бол ээжээсээ зовох юу байхав. Хүн эрдэм номтой болох хэрэгтэй хэдий ч бүсгүй хүнд чинь сайн ханийн нөмөр,өмөг түшиг шиг чухал юм байдаггүй юм шүү. Миний охин томоотой ээж нь сайн мэдэж байна. Тэглээ гээд бусдаас хол хөндий,найз нөхөдгүй зожиг байж болохгүй шүү. Чамайг ажаад байх нь ээ ерөөсөө найз,нөхөд гэж юм ярихгүй юм. Ийм байж болохгүй ээ миний охин хэмээв. Үнэндээ Үүрээд хэлэх үг олдсонгүй өөрийн эрхгүй хоёр нүдийг нулимас бүрхээд ирлээ. Тэрээр арван жилд байхдаа сургуульдаа гайгүй нэр хүндтэй,найз нөхөдтэй байсан. Харин оюутан болоод нэг орой ангийнхантайгаа танилцах үдэшлэгт орчихоод жаахан оройтоод иртэл ах,бэр эгч хоёр нь зэрэг зэрэг загнан бүр гар хүрээд авав. Түүнээс болж Үүрээ хүнтэй найзлахгүй өөрийгөө хөндийрүүлсэнээр түүнд үнэндээ одоо ангид дотночилон найзладаг хүүхэд байдаггүй. Долгор охиноо уйлуулсандаа бантан хий л өөрийгөө буруутган дэмий юм ярьж байж охиноо уймруулав хэмээн дотороо шаналан суув. Түүнээс хэд хоногийн дараа Үүрээ явах нь бүр дөхсөн тул Долгор охиндоо ааруул базан,ээзгий үйж,өрөм загсаан,тос хайлаад тэр хоёр хирэндээ хөөрхөн завгүй байлаа. Нэг орой хоолоо идчихээд ээжийгээ харвал нүднийх нь гал сүүмийн, цаанаа л нэг зовиурлангуй харагдана. -Ээжээ, та зүгээр үү. Царай чинь нэг л базаахгүй харагдах чинь. Өвдөж бариагүй биз дээ. Охиндоо нуулгүй хэлээрэй -Ээж нь зүгээр ээ,жаахан хүзүү л хөших янз ороод байна. Одоо ч хөгширөөд баргын юмны ая даахгүй болоод байна уу даа. Миний охин юундаа санаа зовох вэ, энэ халуунд л ингэж байгаа биз хэмээв. Үүрээгийн дотор ч онгойн өвчин хууч хэлэх нь бүү хэл,хамрын ханиад ч хүрч үзээгүй шахам чийрэг биетэй болохоор тэгсгээд өнгөрлөө. Явахаас гурав хоногын өмнө Үүрээ мөн л өглөө босон усанд явчихаад гэртээ иртэл ээж нь харагдсангүй. Гайхан ийш тийш харвал аргал түүхээр явсан бололтой араг нь харагдахгүй байв. Үүрээ хүйтэн зэлгээн хярам залгилчихаад гэр доторхи ойр зуурын юмаа цэвэрлэн хэсэг хугацаа болтол ээж нь байдаггүй. Тэрээр гайхан өөрийнхөө ирсэний эсрэг зүгт хойноос нь явлаа. Гэтэл нэг дов даваад харвал тээр тэнд нэг бөөн бараан юм газар хэвтээ харагдав. Сайн харсанаа ээжийнхээ хүрэн тэрлэгийг таниад арай хэмээн бодохын зэрэгцээ нүднээс нь нулимас бөмбөрөн ЭЭЖЭЭ хэмээн хар хурдаараа бүдчин гүйлээ.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)