Тэнгэрийн бүсгүй : Нэгэн гайхамшигт дурлалын тvvх

Нэгэн гайхамшигт дурлалын тvvх

Ноён Менделсон тун царай муутай хvн байлаа. Маш намхан, бас эвгvй бєгтєр нуруутай хvн байлаа. Ноён Менделссон нэг єдєр Гамбург хотын худалдаачинтай уулзахаар гэрт нь очжээ. Тэр худалдаачин Фримтже гэдэг маш vзэсгэлэнт охинтой юм байжээ. Менделссон тэр залуу бvсгvйд ухаангvй дурлажээ. Гэвч vзэсгэлэнт охин Менделссоноос айн цочирдон, хайрын сэтгэлийг нь хvлээн авах нь бvv хэл, єєдєєс нь ч эгцэлж харахыг ч хvсэхгvй байлаа. Салахын алдад Менделссон дээд давхарт байдаг охины єрєєний vvдэнд очин бvх зоригоо чангалж байгаад тvvнтэй ярилцах эцсийн боломжоо ашиглан ярилцахаар шийджээ. Залуу бvсгvйн гоо vзэсгэлэнд автсан Менделссон єєрийгєє диваажинд байгаа мэтээр тєсєєлж байлаа. Гэвч бvсгvй тvvн рvv эгцэлж харахгvй хэвээр байсанд хєєрхий Менделссоны урам нь хугарчээ. Маш их хvч гарган хичээж ярьсан ярианыхаа тєгсгєлд Менделссон охиноос нэг асуулт асуув. -Гэрлэлтийг ариун гэгээн vйл гэдэгт итгэдэг vv? Бvсгvй, "Мэдээж" гэж хариулсан боловч бас л толгойгоо єндийлгєсєнгvй. Бvсгvй тvvнээс "Харин та єєрєє итгэдэг vv?" гэж асуув. Менделссон огтхон ч тээнэгэлзэлгvй "Тэгэлгvй яахав!" гээд, vргэлжлvvлэн "Эрэгтэй хvvхэд тєрєхєд Бурхан тvvний гэрлэх бvсгvйг нь тодорхойлдог юм. Намайг тєрєхєд Бурхан надад, чиний эхнэр бєгтєр нуруутай байх болно гэсэн юм. Тэр vед би Бурханд, эмэгтэй хvн бєгтєр байх нь тvvнд маш хvнд байх болно. Харин миний эхнэрийн оронд намайг бєгтєр болгож. Тvvнийг минь хамгийн vзэсгэлэн гоо бvсгvй болгооч дээ" гэж гуйсан юм." гэжээ. Менделссоны энэ vгийг сонссон Фримтже толгойгоо єргєн тvvн рvv харцаа чиглvvлэв. Залуу бvсгvй Менделссоны гарыг барин хайрын сэтгэлийг хvлээн авлаа. Ингээд тvvний хайртай бvсгvй нь болжээ. Энэ тvvх бол vлгэр биш, Германы алдарт хєгжмийн зохиолч Менделссоны эмээ, євєє хоёрын хайрын тvvх ажээ.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)