Тэнгэрийн бүсгүй : Зөвлөлт засгийн үеийн “10 халуухан онигоо”

Зөвлөлт засгийн үеийн “10 халуухан онигоо”

Миссис Хадсон тухайн үедээ доктор Ватсонд хамгийн үнэн зөв мэдээлэл хүргэдэг хэмээн рекламдаж байсан Британийн “Таймс” сонин Зөвлөлтийн үеийн хамгийн халуухан гэж англичуудын үзэж буй 10 шилдэг онигоог уншигчиддаа санал болгожээ. Заримд нь инээд бага ч “эргийн цаанаас” бид холдон ядаж байгаа социализм далд ороогүй харагдах нь “нэг л дотно”. Ха. ха. ха! Гурван ажилчин шоронд уулзав. Эхнийнх нь ярихдаа: -Би ажилдаа ямагт 10 минутын өмнө ирдэг байлаа. Гэтэл тагнуул хийсэн гээд ийшээ ирлээ. Хоёр дахь нь: -Би Ажлаасаа үргэлж 10 минут хоцорч очдог байтал хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гээд энд ирэв. Гурав дахь нь: -Би яг цагтаа ажилдаа очдог байдал импортийн цагтай гэх ял авлаа гэв. Навсгар байранд өвгөн амь тавьж байлаа. Гэнэтхэн үүдийг хүчтэй цохив. -Хэн бэ? -Би үхэл ирлээ. -Аа, ашгүй, би КГБ байна гэж бодлоо шүү. “Үнэн” сонин уншигчдын захидлыг дуртайяа хүлээн авна гэж зарлав. Зохиогчид заавал нэр, овог, хаягаа бичихээс гадна хамаатан садныхаа хаягийг бичнэ. КГБ-гийн туршуулууд яагаад гурвуулаа явдаг вэ? Нэг нь уншиж чадна, нөгөө нь бичдэг. Гурав дахь нь нөгөө хоёр сэхээтнээ харж тагнах ёстой. 5. Леонид Брежнев Парист айлчлав. Түүнд Парис хотыг сонирхууллаа. Тэр Елисейн ордны сайхан тамхимуудыг үзэв. Царайд баяр гэгээ алга. Луврын шилдэг үзмэрийг үзлээ бас л адил. Эцэст нь Эйфелийн цамхагт авчрав. Брежнев сэргээд л “Танай Парис чинь есөн сая хүнтэй… Та нарт бас нэг ажиглах цамхаг хэрэгтэй болох нь дээ” гэв. 6. Нэгэн удаа Сталин ард түмэн ямар амьдарч байгааг харахаар нүүрээ хувиргаад сэмхэн Кремлиэс гарч кино театр руу оров. Кино дуусаад Зөвлөлтийн сүлд дуу эгшиглэж дэлгэцнээ Сталины хөрөг гарлаа. Бүгд босоод алга ташиж байв. Сталин суугаад үлдтэл ард нь байсан хүн түүнд шивэгнэн “Бүгдэд л ийм хүсэл байгаа ч аюулгүй байдлаа бодоод босчихсон чинь дээр” гэж хэлэв. 7. “Штазийн” (Зүүн Германы КГБ) ажилтан байсан хүмүүс яагаад Берлины хамгийн сайн таксичид бэ? -Нэрээ хэлэхэд л тэд чамайг хаана амьдардагийг мэднэ! 8. Зөвлөлтийн иргэн мөнгөө хурааж байгаад машин авахаар болов. Дэлгүүрт түүнд хэлэхдээ –Гурван жилийн дараа машинтай болно гэлээ. -Хэддүгээр сард нь? -Наймдугаар сард. Наймдугаар сарын хэдэн бэ? -Наймдугаар сарын хоёронд. -Өглөө юу орой юу? Орой, -Эх! Яг тэр орой сантехникч ирэхээр амласан юмсан. 9. Москва. Нэгдүгээр дэлгүүрт мах ирнэ гэсэн яриа таржээ. Дэлгүүр онгойх цагаар хэдэн арван хүний дараалал үүссэн байлаа… Үдийн цайгаар махны худалдагч гарч ирээд: –Нөхөд өө, над руу сая намын Төв хорооноос утасдлаа мах бүгдэд хүрэлцээгүй учир жүүдүүд бүгд харьцгаа гэв. Жүүдүүд үг дуугүй яваад өгцгөөв. Оройн долоо цагийн үеэр худалдагч гарч ирээд: –Нөхөд өө, над руу сая намын Төв хорооноос утасдлаа. Мах ирэхгүй, бүгд харьж болно. Цугларсан олон: –Энэ жүүдүүдэд дандаа л аз таарах юм! 10. КГБ-гийн офицер цэцэрлэгт ном уншиж суугаа өвгөнийг харав. -Хөгшин, юу уншиж байна? -Иврит хэл сурахаар оролдож суна, -Иврит хэлээр яах гэсэн юм бэ? гэж офицер гайхаад –Израильд виз авах гэж үү? Баримт бичиг чинь гарах гэсээр байтал нас чинь хүрэхгүй шүү дээ. -Би үхсэнийхээ дараа тэнгэрт халиад тэнд Авраам, Моисей нартай хөөрөлдөх гээд иврит хэл сурч байна. Тэнгэр бүгд л иврит хэлээр ярьдаг юм. -Тамд унавал яахав? -Би орос хэлтэй шүү дээ.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)