Тэнгэрийн бүсгүй : Аймшиг дагуулсан үхэл.........

Аймшиг дагуулсан үхэл.........

Зуны тэр нэг орой гадаа хүүхдүүд орилолдон тоглоод,айлууд хоолоо хийж буй бололтой онгорхой салхивчаар төрөл бүрийн хоолны үнэр холилдон ханхална. Гадаа ид хөл хөдөлгөөнтэй үе. Өдрийн бүгчим халуун арайхийн намжин оройн сэрүүн орж эхэлж буй болохоор битүү байшингаас гаран хаа сайгүй нарлаж зуслан гарахыг мөрөөссөн хүүхэд хөгшид голдуу салхилсан хүмүүс харагдана. Нэгэн хороололын 12 давхар байрны чардакан дээр дөнгөж аравдугаар ангиа төгсөөд оюутан болох гараагаа тавьчихаад ид залуу халуун цус нь булгилж буй хэдэн хөвгүүд сууцгаана. Тэд бас ч үгүй нилээн хөлчүүдүү харагдаж байв. Эхэндээ сайхан ангийнхан хэмээн сууж байсан хөвгүүд уусан архиндаа мансууран нэг л том болсон улс шиг цээж төвхөлзүүлэн,дууг чангаруулан ямар нэг зүйлийн талаар маргалдан мэтгэлцэнэ. Тэдний дунд нэгэн хөвүүн чимээгүйхэн бодолд дарагдан ингэтлээ уудаггүй ч өнөөдөр ангийн хэсэг нөхдийн ятгалгаар,дээрээс нь өөрөө ч сэтгэл санаа нь маш хүн байсан тул яадаг юм ер нь хэмээн бодон уусаар их ч ууж,нилээн ч согтсон харагдана. Анхандандаа түүнийг тэд нэг их тоохгүй хоорондоо элдэвийн том зүйл ярьж,мөрөөдөн эгээ л яг одоо тэр хүсээд байгаа бүхнээ авчих,түүндээ хүрчих юм шиг хоорондоо маргалдаж байтал гэнэт гансарсан хөвүүн их дуугаар -Та нар чимээгүй байгаад өгөөч....хэмээн орилов.Түүний дуунаас бүгд цочин гайхан эргэн харсанаа: -Ёоох.....зүрх авангаа алдлаа юундаа уусан юмаа шингээж чадахгүй олон юм яриад байгаа юм бэ. Сэтгэл санааг чинь засах гэж жаахан юм долоолгож байхад дуугайхан гудраад тэр бүтэлгүй хайраа март хэмээн омогдов. -Үгүй ээ.......би энэ доторхи хамаг юмаа гаргамаар байна...би түүнд үнэхээр хайртай.....яаж ийм олон жилийн үерхэлээ ингээд орхиж чадаж байна аа. Бид хоёр юу гэж мөрөөддөг байлаа. Яах гэж намайг ингэж хуурч байгаа юм бол. Та нар хүнд хайртай болох нь битгий хэл,хайр гэдгийг ч мэдэхгүй ш дээ...... хэмээн хамаг байдгаараа орилон хэнхдэг заамаа дэлдэж гарав. Яагаад надаар ингэж тоглож байгаа юм. Би амьдралдаа өөр хэнийг ч ингэж хайрлахгүй...ингэж хайртай охиндоо хууртагдан итгэл найдвараа алдчихаад амьд явах ч хүсэл алга хэмээн уйлсаар л байв. Нөгөө хэд нь ч за чи эр хүн шиг байж үз. Муусайн охидууд захаасаа аваад олдож л таарна. Ингээд тэр хэд түүнийг орхин архиа үргэлжлүүлж уун хоорондоо элдэв яриагаа үүсгэн маазарцгаав. Энэ бүхнийг харж нилээн согтсон байсан нөгөөх хүү өөртөө зөвхөн яагаад....хэрэг байна уу хэмээн үглэсээр босон явлаа. Түүний босохыг хамт байсан хэдээс хэн нь ч анзаарсангүй. ***** Алтай,Хатнаа хоёр тэврэлдэн яаралгүйхэн салхилангаа хайрын баланд мансууран алхаж байв. Тэр хоёр ирээдүйгээ зөгнөн их л жаргалтай байгаа бололтой. Тэр хоёр үерхэж нөхөрлөөд удаагүй ч нэг л мэдэхэд аль хэдийн дотносон нэг гэртээ оржээ. Алтай зайрмаг идэнгээ хөгжилтэй нь аргагүй тас тас хөхрөн явтал гэнэт муур дуугарах шиг болсоноо тэднээс аравхан алхамын зайд дээрээс нэг юм пидхийн газар уналаа. Хүмүүс орилолдон,хүүхдүүд байдгаараа чарлан тэр хавьд юу болж байгаа нь мэдэгдэхгүй болоод ирэв. Алтай,Хатнаа хоёр сая ухаан орон харвал өмнө нь цэл залуухан залуу цусанд хутгалдсан хэвтэнэ. Түүний тархи нь няцарч өөх мах нь хажуугаар нь цуван гарсан харагдана. Баруун хөл нь хугаран тахимаараа эргээд гутал нь төө хол үсэрчээ. Төд удалгүй хэдэн хөвгүүд гүйлдэн гарч ирээд юу ч хэлж чадалгүй царай нь цонхийн зарим нь уйлж,байдгаараа чичрэн,нэг нь бүр ухаан алдаж унав. Хүмүүс ч түргэн цагдаа болон дороо тэр хавьд шаваад ирлээ. Алтай ухаан нь балартан унахгүйн тулд Хатнаагаас тас зууран газар нь гуйвлаад ирэв. Хатнаа хайраа эндээс явъя,би айгаад байна.....би яаж явах юм бэ хэмээн байдгаараа эхэр татаж гарыг нь налан сулбайгаад ирлээ. Хатнаа -Явъя хонгороо,ямар баларсан юм харчихваа алив чи минь явж чадах нь уу хэмээн мөрийг нь түшин авлаа. Эмнэлэгийнхэн ирэн цогцосыг өргөн эргүүлэн тавьтал Алтай санаандгүй хараад таарчихав. Тэрээр нэг нүд нь урагшаа бүлтэрэн нөгөө нүдээрээ гуниглангүй харах тэр л харцыг хараад тэсгэлгүй...хэг...хэмээн дуу алдсанаа ухаан алдан уналаа. Нэг сэрэхэд тэрээр эмнэлэгт хэвтэж байв. Хатнаа хажууд нь гарыг нь атган сандарсан шинжтэй сууж байгаа харагдана. Ээж нь арц уугиулж буй болтой. Алтайд тэр л нүд чамаас л боллоо гэх шиг өөдөөс нь ширтээд байх шиг болоход тэрээр...үгүй ээ би буруугүй ш дээ хэмээн уйлж,байж ядан орилж гарав. Хатнаа сандран түүнийгээ тэврээд тайвшируулах санаатай байтал сувилагч орж ирэн тариа хийгээд унтууллаа. **** Алтай анх 7 дугаар ангидаа шилжиж иржээ. Алтай цэвэрхэн цагаан цонхигор царайтай,нүдээрээ инээсэн турьхан нэгэн. Шинэ ангийн хөвгүүд нь бүгд түүнд илт анхаарал тавьж эхлэв. Өөрөө ч тэр байдлыг хэдийнэ мэдэж байсан шинжтэй...ер нь их нүүрэмгий охин. Харин ангийн дарга Хүдэрээ хэмээх намхавтар нуруутай,духаараа харсан бондгор борхүү чимээгүйхэн түүнийг ширтэн явна. Тэр хоёр нэг ширээнд суусан цагаас эхлэн нөхөрлөж эхэлжээ. Алтай сурлагандаа төдий л сайн биш. Харин Хүдэрээ сурлага сайтай,авъяаслаг гээд ангийнхаа төдийгүй сургуулийнхаа урдаа барьдаг сурагч байв. Хүдэрээ барагтай л бол үг дуугарахгүй. Тэрээр Алтайд эхэндээ чадлынхаа хирээр туслан үүний ачаар Алтай ч нэг их торох юмгүй болоод байдаг байв. Нэг орой урлагын үзлэг бэлдчихээд Хүдэрээ Алтайг гэрт нь хүргэж өгөөд явах гэтэл Алтай түүнийг илт өдөн орцондоо үнсэлдэж билээ. Тэр анхны үнсэлтээс хойш Хүдэрээ Алтайгын өмнө нь боол нь мэт болон түүнд анхны ариухан хайраа өгчээ. Алтай шинэ ангидаа аажмираар дасан дассаар нилээн хөдөлгөөнтэй хөнгөн болох нь ч мэдэгдэв. Гэвч Хүдэрээ түүнийгээ өмөөрөн хайрласаар. Ангийн болон сургуулийн хөвгүүд Хүдэрээг хүндэлдэг болохоор илт Алтайтай самбагнаад байж чаддагүй...харин ч бараг ийм сайн хүүг олж авчихаад хэмээн зэмлэх нь олонтой. Тэр хоёр үерхэж нөхөрлөсөөр нэг удаа Алтайгын ээжийг нь байхгүй үед хамт хонож Хүдэрээ мөн л хөвүүн насаа түүнд үлдээжээ. Алтай айлын ганц охин. Ээж нь ажил хэмээн бараг түүнийг хайхрах нь үгүй. Тиймдээ ч нилээн дураараа танхил өсчээ. Ганц охиноо хүнээс дутуугүй явуулах гэж хамаг байдгаараа хичээж юугаар ч дутаахгүй өсгөж байгаа ч тэрээр охиноо хэрхэн эвдэрч байгааг төдийлөн мэддэгүй байлаа. Байнга л орхиод ийш тийшээ явна. Багад нь эгчтэйгээ орхидог байсан бол томорсон хойноо Алтай дургүйцсээр байгаад зөвхөн өдрийн цагаар эргэж тойрдог болжээ. Төд удалгүй Алтайг тэр хавийн харчуул ч андахаа болив. Хүдэрээг олон хүн хорьж,ятгадаг ч Хүдэрээ дэндүү хайртай хэмээн бяцхан ухаандаа түүнийгээ хэзээ нэгэн цагт засарна хэмээн өмөөрсөөр л явна. Тэр нэгэн унталтаас хойш хоёр сарын дараа Алтай нэг өдөр ихээр уйлж гарав. Хүдэрээ аль ухаанаа олохгүй хий л сандран аргадана. Тэгсээр Алтай сая нэг тайвширан түүнээс хүүхэдтэй болсон авхуулахгүй бол есдүгээр ангийн хүүхэд ээж болмооргүй байна хэмээн ятгаж гарав. Хүдэрээ тэр үгийг сонсоод хүнд цохилтонд орлоо. Алтайгын ааш ч улам оодрон түүнийг хатгана. Тэгсээр байгаад Хүдэрээ ганц дотнын ахыгаа гуйн эмч олуулж үр хөндүүлжээ. Хүдэрээ цонхийсон царайтай Алтайгынхаа духан дээр бөнжийх хөлсийг арчин суухдаа өөрийгөө хэмжээлэшгүй ихээр зүхэн суусаар. Энэ явдалаас хойш Алтай арай томоотой болон Хүдэрээтэйгээ үерхэсээр нэг л өдөр ийнхүү сургуулиа төгсчээ. Тэдний ангийнхан хонхны баяраа хийн дискодож байтал ди-жи хийж байгаа залуу Алтайд таалагдаад эхлэв. Тэр илтэд өдөн өмнө нь очин аальгүйтсээр түүний харцыг ямарч байсан өөр дээрээ тогтоогоод авлаа. Хүдэрээ Алтайг нэг л өөр болж түүнтэй уулзах гэхээр л элдэв шалтаг заан зугатсаар байгааг анзаарсан хэдий ч юу ч хэлсэнгүй. Хамт хичээлээ бэлдсээр шалгалтуудаа ч хамтдаа амжилттай өгөн бүгд баяр хөөртэйгээр салан оджээ. Алтай Хүмүүнлэгийн Ухааны Их сургуульд орно хэмээн бэлдэж,Хүдэрээ харин МУИС-ын Хууль зүйн ангид урилгаар орохоор олимпиадаас шагнуулсан тул Алтайг л бэлдэж өнжинө. Нэг өдөр ирдэг цагаасаа арай эрт иртэл Алтай хаалгаа тайлж өгөхгүй байв. Хүдэрээ гайхасхийн ойрхон гарсан юм байх даа хэмээн шатан дээр нь хүлээж байтал тэдний хаалганы түгжээ мултран нэг залуу Алтайг үнсээд баяртай хэмээн салж ядан зогсож харагдана. Хүдэрээ энэ бүхнийг хараад чи арай ч дээ гэхээс өөрийг үл хэлэн гүйхээрээ уруудан буулаа. Түүний хойноос хэн ч дуудсангүй. Тэр өдрөөс хойш Хүдэрээгийн амьдрал утгагүй хар там болон хувирав. Алтай хэдий уулзахаар ирсэн ч Хүдэрээ уулзсангүй. Хүдэрээгийн ааш зан нэг л өөр болсоныг гэрийхэн нь анзааран хөдөө гарч жаахан амраая хэмээн шийдээд бэлдэж ажил төрөлөө зохицуулж эхлэв. Хүдэрээгийн хайртай ганц охин дүү нь түүн дээр ирэхэд тэр хэзээ ч загнах нь бүү хэл том ч дуугарч үзээгүй хүн нэг л мэдэхэд дүүрүүгээ орилчихсон зогсож байв. Ээж нь охиныхоо уйлах Хүдэрээгийн хашгирах дуунаар гүйн орж ирээд Хүдэрээг нэг алгадтал тэрээр ээжрүүгээ харж чадалгүй дальдчаад гэрээсээ гарлаа. Ийнхүү гараад хаачихаа мэдэхгүй зогсож байтал ангийнхаа хоёр хөвгүүнтэй тааран хамт явах уу гэхэд нь зорилгогүй байсан хүн дуугүй даган явлаа. 12 давхар байрны чардакан дээр тэр гуравыг хоёр шил архи аваад гараад иртэл ангийнх нь гурван залуу бас ууж суув. Тэд уусаар Хүдэрээ эхэндээ үгүй гэсэн ч нөгөө хэд нь наад зүрхний чинь шарханд сайн...эр хүн шиг байна шүү хэмээсээр хэд хэд татуулаад авав. Хүдэрээ эхэндээ ам хамар нь халуу оргин байснаа гэнэт л Алтайд гомсон тэр бүх гомдол нь гадагшлан байж ядаад ирэв. Түүний хэрхэн шаналж байгааг эд нар ойлгосонгүй,угаасаа ч хүссэнгүй. Тэрээр орилон тэднийг өөртэй нь зовлонг нь жаахан ч атугаа хуваалцаасай хэмээн хүстэл бүгд дургүйцлээ илэрхийлэн түүнийг орхив. Хүдэрээ бие засах санаатай гуйвасхийн өндийн шээх газар хайн явна. Түүний толгой нь дайвалзан,дотор нь муухай оргин,газар нэг ойртож нэг холдон,тэртээ доорхи юмс өөрт нь яг л тоглоом шиг хөдөлгөөнт жижиг дүрс болон харагдана. Гэнэт түүний хөлчүү нүдэнд Алтай харагдав. Алтай их л жаргалтай тэр нэг хүнд эрхлэн явж байгааг хараад хамаг уур нь буцалан та хоёрыг дээ одоо л нэгийгээ үзнэ хэмээн урагш алхан Алтай гэсээр арванхоёр давхараас доош уналаа........
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)